Хуулийн хэлтэс

ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДҮРЭМ

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэ дүрмийн зорилго нь Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /цаашид “газар” гэх/-ын дотоод зохион байгуулалтын нэгж болох Хуулийн хэлтэс /цаашид “хэлтэс” гэх/-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, чиг үүрэг, удирдлага зохион байгуулалтын талаарх харилцааг газрын дүрэмд нийцүүлэн нарийвчлан зохицуулахад оршино.

1.2.Хэлтэс нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот байгуулалтын тухай, Барилгын тухай, Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомж , Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамж, шийдвэр, Газрын дүрэм, газрын Хөдөлмөрийн дотоод журам болон энэ дүрмийг удирдлага болгон ажиллана.

1.3.Энэ дүрмийг газрын даргын тушаалаар батална.

Хоёр. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

2.1.Монгол Улсын Их хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэр, нийслэлийн тухайн жилийн эдийн засаг, нийгмийн зорилт болон холбогдох бусад бодлогын баримт бичгүүд, нийслэлийн Засаг даргын үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, газрын удирдлага болон алба, хэлтсийн үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах нөхцлийг бүрдүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах;

2.2.Газрын эрхлэн явуулж буй үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг судлах, газрын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай холбогдох хууль, дүрэм, журмын төслийг шинээр боловсруулах, эрх зүйн шинэтгэлийн ажлыг хийж гүйцэтгэх;

2.3.Газрын даргын шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гаргах талаар хяналт тавьж ажиллах;

2.4.Нийслэлийн Засаг дарга болон газрыг эрх зүйн маргаантай асуудлаар хууль, шүүхийн байгууллагад итгэмжлэлээр төлөөлөн оролцох;

2.5.Газрын албан хаагчдад хууль эрх зүйн сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ажиллана.

Гурав. ЧИГ ҮҮРЭГ

3.1.Хэлтэс нь хууль тогтоомжийн дагуу дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.1.1.Газрын үйл ажиллагаанд хууль зүйн зөвлөгөө, туслалцаа, дэмжлэг үзүүлэх;

3.1.2.Газрын даргын тушаал, эрх зүйн шинжтэй бусад баримт бичгийн төсөл боловсруулахад оролцож, боловсруулсан төсөл, хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянах, нийцүүлэх талаар саналаа танилцуулах;

3.1.3.хүний эрх, нийгмийн хэв журмыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлаар холбогдох байгууллагатай хамтарч ажиллах;

3.1.4.хэлтсийн болон газрын үйл ажиллагаатай холбогдох иргэн, хуулийн этгээдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу хянан шийдвэрлэх;

3.1.5.газрын үйл ажиллагаатай холбоотой гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж, хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх, үүргийг хэрэгжүүлэх.

3.2.Хэлтэс нь эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.2.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газар, яамдаас боловсруулж байгаа хуулийн төсөлд газрын чиг үүргийн дагуу санал өгөх;

3.2.2.хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад гарч буй зөрчилтэй, маргаантай зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, засч сайжруулах, боловсронгуй болгох, хуулийн хийдлийг арилгах зорилгоор хуулийн өөрчлөлтийн санал боловсруулах, дээд шатны байгууллагад хүргүүлэх, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах;

3.2.3.барилга, хот байгуулалтын чиглэлээр дүрэм, журам, эрх зүйн актын төсөл боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг санаачлан, холбогдох газарт саналаа хүргүүлэх;

3.2.4.хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргаас батлан гаргах дүрэм, журам, бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах, санал өгөх.

3.3.Хэлтэс нь нийслэлийн Засаг дарга болон газрыг хууль шүүхийн байгууллагад төлөөлөх чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.3.1.хууль, шүүхийн байгууллагад хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нийслэлийн удирдлага болон газрын удирдлагын шийдвэртэй холбоотой эрх зүйн маргаанд итгэмжлэлээр оролцох;

3.3.2.нийслэлийн барилга, хот байгуулалттай холбоотой асуудлаар гарсан маргаантай шийдвэрүүдийг хянах, хүчингүй болгуулах талаар санал боловсруулж холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх;

3.3.3.шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх, санал боловсруулж удирдлагад танилцуулах, шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хяналт тавих, биелэлтийг тайлагнах;

3.3.4.шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, шүүхийн шинжилгээний алба, мэргэжлийн хяналтын байгууллага болон хууль сахиулах бусад байгууллагатай харилцах, хамтран ажиллах;

3.3.5.шүүхийн маргаантай асуудалд нийслэлийн Засаг даргаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон оролцож байгаа бусад хэрэгжүүлэгч агентлагын ажилтнуудтай хамтран ажиллах.

3.4.Эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт, бусад баримт бичгийн төсөл боловсруулах, эрх зүйн сургалт, сурталчилгаа хийхэд газрын удирдлагын зөвшөөрөлтэй төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдтэй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах;

3.5.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын тогтоол, захирамж, шийдвэр зэрэг эрх зүйн шинжтэй бусад баримт бичгийн төслийг хууль тогтоомжид нийцүүлж боловсруулах, санал өгөх, батлуулах ажлыг зохион байгуулах;

3.6.Газрын удирдлагаас шилжүүлсэн болон хууль тогтоомжоор олгогдсон бусад эрхийн дагуу ажиллах;

Дөрөв. УДИРДЛАГА, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

4.1.Хэлтсийн орон тооны хязгаарыг Газрын даргын тушаалаар батална.

4.2.Хэлтэс нь Газрын дарга, орлогч дарга нарын мэргэжил, арга зүйн удирдлага дор ажиллана. Ажлаа газрын дарга, түүний орлогч дарга нарт хариуцан тайлагнана.

4.3.Хэлтсийн дарга нь хэлтсийн өдөр тутмын ажлыг шуурхай удирдлага, арга зүйгээр хангах, цаг үеийн ажлыг тухай бүр зохион байгуулан, үйл ажиллагаанд тогтмол хяналт тавихаас гадна дараах эрх, үүрэгтэй ажиллана. Үүнд:

4.3.1.албан хаагчийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж үнэлэх;

4.3.2.хэлтсийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт, тайлангийн боловсруулалтад хяналт тавьж, биелэлтийг хангуулах;

4.3.3.хэлтсийн чиг үүрэгтэй холбоотой асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал болон газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд оролцох, холбогдох асуудлаар санал тавьж шийдвэрлүүлэх;

4.3.4.хэлтсийн албан хаагчдыг ажилд авах, ажлаас чөлөөлөх, урамшуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сахилгын арга хэмжээ авах, гадаад, дотоодод сургалтад хамруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаарх саналыг газрын удирдлагад уламжилж шийдвэрлүүлэх;

4.3.5.албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туслах, хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах;

4.3.6.цаг үеийн ажлын шаардлагаас шалтгаалан бусад алба, хэлтсийн холбогдох албан хаагчдад үүрэг, даалгавар өгч хяналт тавьж ажиллах;

4.3.7.бусад байгууллага, иргэн, хуулийн этгээдийн төлөөлөлтэй хэлтсийн нэрийн өмнөөс харилцах.

4.4.Хэлтсийн ахлах мэргэжилтэн нь хэлтсийн өдөр тутмын болон цаг үеийн ажлыг тухай бүр зохион байгуулан, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавин, хэлтсийн тайлан, мэдээ, биелэлт гаргах ажлыг хариуцан арга зүй, зохион байгуулалтаар хангана.

4.5.Хэлтсийн даргын эзгүйд хэлтсийн даргын үүргийг хэлтсийн ахлах мэргэжилтэн гүйцэтгэнэ.

4.6.Хадгаламжийн нэгж бүрдүүлэх заавар, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу баримтыг хуваарийн дагуу архивт хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах

4.7.Хэлтсийн албан хаагч нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэхдээ дараах эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллана.

4.7.1.газрын удирдлага болон хэлтсийн даргаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрт нь биелүүлж, ажлын гүйцэтгэл, үр дүнг тогтмол тайлагнан ажиллах;

4.7.2.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, идэвхи зүтгэлтэй, санаачилгатай, үр дүнтэй ажиллах, газрын хэмжээнд зохион байгуулж байгаа аливаа арга хэмжээ, сургалт, мэдээллийн цагт бүрэн хамрагдах;

4.7.3.төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэдийг ялгаварлахгүй, хүнд суртал, гаргахгүй ажиллах;

4.7.4.ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж, ажлынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх;

4.7.5.архив, албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу явуулж, холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлэн, хариутай бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хугацааг чанд мөрдөх;

4.7.6.ажлын байрны ерөнхий шаардлагыг хангахын тулд боловсрол, гадаад хэлний мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх;

4.7.7.хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу баримтын бүрдлийг бүрэн ханган хадгаламжийн нэгж үүсгэх.

4.8.Хэлтсийн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийн загвар, үйл ажиллагааны дарааллыг хэлтсийн дарга баталгаажуулан, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж болно.

4.9.Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, хариуцсан ажлын талаар мэдээлэл солилцох хэлтсийн хурлыг долоо хоног бүр зохион байгуулах

------------оОо------------

АЖЛЫН БАЙР /АЛБАН ТУШААЛ /-ЫН ТОДОРХОЙЛОЛТ

А. ТАНИЛЦУУЛГА

1. Байгууллагын нэр:

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар

2. Нэгжийн нэр:

Хуулийн хэлтэс

3. Ажлын байрны нэр:

Хуулийн мэргэжилтэн

3.1 Албан тушаалын ангилал:

Дэс түшмэл

3.2 Албан тушаалын зэрэглэл:

ТЗ-5

4. Ажлын байрыг шууд харъяалан удирдах албан тушаалын нэр:

Хэлтсийн дарга

Ахлах мэргэжилтэн

4.1 Албан тушаалын ангилал:

Ахлах түшмэл

Дэс түшмэл

4.2 Албан тушаалын зэрэглэл:

ТЗ-8

ТЗ-6

5. Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал

5.1 Албан тушаалын нэр:

5.2 Албан тушаал эрхлэгчдийн тоо:

Б. ЧИГ ҮҮРЭГ

1. Ажлын байрны зорилго

Хот төлөвлөлт, хот байгуулалтын үйл ажиллагаанд үүсэх эрх зүйн харилцааны асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөөгөөр хангаж ажиллах

2. Ажлын байрны үндсэн зорилт

2.1 Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

1. Газрын үйл ажиллагаанд хэрэглэгдэж буй акт, баримт бичгийн үндэслэл хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавина.

2. Газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдээр үүсч буй харилцаанд хууль эрх зүйн талаас мэргэжил арга зүйн зөвлөгөөг нийт албан хаагчдад өгч ажиллах.

3. Газрын үйл ажиллагаатай холбогдон үүсэн гарсан эрх зүйн маргааныг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх ажиллагаанд нийслэлийн Засаг дарга болон байгууллагыг төлөөлөн оролцох

4. Газрын үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм, журам боловсруулах үйл ажиллагаанд санал өгөх, боловсруулах

Барилга, хот байгуулалтын үйл ажиллагаа хууль тогтоомж, норм дүрэм стандартын дагуу явагдана.

Газрын албан хаагчдын барилга, хот байгуулалтын үйл ажиллагаанд баримтлах хууль эрх зүйн мэдлэг дээшлэх, шийдвэр үндэслэлтэй болно.

Хууль хэрэгжүүлнэ.

Хот байгуулалтын үйл ажиллагааны эрх зүйн орчин сайжирна.

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа

3.1 Хугацаа, хуваарь

Ажлын байрны 1-р үндсэн зорилтын хүрээнд

1. Газрын даргын тушаал шийдвэрийн үндэслэлд хяналт тавьж ажиллах

2.Барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, эх зураг зөвшилцөх баталгаажуулах харилцааг хууль эрх зүйд нийцүүлэн ажиллахад хяналт тавьж ажиллах

3. Хот байгуулалт, газрын кадастр, нэгдсэн мэдээллийн сан, архивыг эрхлэх, Улаанбаатар хотын гудамж талбайг хаягжуулах, нэрэмжит болгох, барилгын улаан шугам тавих харилцааг хууль эрх зүйд нийцүүлэн ажиллахад хяналт тавьж ажиллах

4. Улаанбаатар хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө, ХЕТ, дахин хөгжүүлэх төслийн хэрэгжилтэнд хяналт тавих, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах, харилцааг хууль эрх зүйд нийцүүлэн ажиллахад хяналт тавьж ажиллах

5. Барилга байгууламжийг паспортжуулах, насжилтыг тодорхойлох, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт хянан баталгаажуулалт хийх, эрсдэлтэй объектуудын зориулалтыг өөрчлөх, хүчитгэх, буулгах санал гаргах харилцааг хууль эрх зүйд нийцүүлэн ажиллахад хяналт тавьж ажиллах

6. Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хүрэлцээ, хангамж, ашиглалт, чанар байдлын судалгаа гаргах, төлөвлөлт хийх харилцааг хууль эрх зүйд нийцүүлэн ажиллахад хяналт тавьж ажиллах

7. Ерөнхий төлөвлөгөө боловсруулах, хот төлөвлөлтийн суурь судалгаа, эдийн засгийн тооцоо хийх, хот байгуулалт, газрын харилцааны төсөл хөтөлбөр боловсруулах харилцааг хууль эрх зүйд нийцүүлэн ажиллахад хяналт тавьж ажиллах

8. Газар ашиглуулах, эзэмшүүлэх, өмчлүүлэх, асуудлыг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ХЕТ-ийн дагуу төлөвлөх, газар эзэмшил ашиглалтын бүртгэл хөтлөх харилцааг хууль эрх зүйд нийцүүлэн ажиллахад хяналт тавьж ажиллах

9. Гэр хороолол, орон сууцны хорооллыг барилгажуулах, төлөвлөлтийн шийдлийг тодорхойлох, төлөвлөлт, дахин таөлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах , харилцааг хууль эрх зүйд нийцүүлэн ажиллахад хяналт тавьж ажиллах

10. Хөшөө дурсгал, реклам чимэглэлийг хот төлөвлөлтөд нийцүүлэх, арга хэмжээ авах, архитектур төлөвлөлтийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, харилцааг хууль эрх зүйд нийцүүлэн ажиллахад хяналт тавьж ажиллах

Ажлын байрны 2-р үндсэн зорилтын хүрээнд

1. Газрын албан хаагчдын бусад байгууллагатай харилцах албан бичгийн үндэслэлд эрх зүйн зөвлөгөөг шаардлагатай тохиолдолд өгч ажиллана.

Ажлын байрны 3-р үндсэн зорилтын хүрээнд

1.Хот төлөвлөлтийн маргаантай асуудлыг хуулийн дагуу зохицуулах ажлыг зохион байгуулж, шүүх болон бусад хуулийн байгууллагад газрыг төлөөлөн оролцоно.

Ажлын байрны 4-р үндсэн зорилтын хүрээнд

1.Газрын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн төсөл боловсруулах үйл ажиллагаанд санал өгөх, оролцох

2.Газрын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмын төсөл боловсруулах үйл ажиллагаанд санал өгөх, оролцох

3.Газрын хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хууль тогтоомжийг сурталчилах, сургалт зохион байгуулах

Ажлын байрны зорилтоос бусад ажлын хүрээнд

1. Цаг үеийн болон удирдлагаас өгсөн үүрэг, даалгаварт ажлуудад оролцох

2. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай сайн биелүүлж ажлын гүйцэтгэл, үр дүнг тогтмол тайлагнах

3. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, ажлын цаг ашиглалт, хариутай бичгийн шийдвэрлэлтийн хугацааг чанд мөрдөн, идэвхи санаачилгатай, ажлынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, үр дүнтэй ажиллах

4. Байгууллага, нэгжээс зохион байгуулж байгаа аливаа сургалт, мэдээллийн цагт бүрэн хамрагдах

5. Төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэдийг ялгаварлахгүй хандаж, хүнд суртал гаргах, чирэгдүүлэх зэрэг үйл хөдлөлийг хориглох

6. Ажлын байрны ерөнхий шаардлагыг хангахын тулд боловсрол, гадаад хэлний мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, санаачилгатай ажиллах

25%

25%

25%

25%

жилдээ

       

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Ажлын байранд тавигдах шаардлага

1.1 Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал

шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд, баклавр

 

Мэргэжил

Эрх зүйч

 

Мэргэшил

Харгалзахгүй

 

Туршлага

Харгалзахгүй

 

Ур чадвар

· Багаар ажиллах чадвартай байх, үр нөлөөтэй баг бүрдүүлэх

· Үүрэг хүлээх

· Хариуцлага хүлээх

· Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх,

· Санаачилгатай байж, бүтээлч хандлагыг ашиглах,

· Үр нөлөөгүй үйл ажиллагааг илрүүлэх

Бичиг баримт боловсруулах,

Танилцуулга хийх, харилцаа холбоо тогтоох,

Компьютерийн өргөн хэрэглээний Word, Excel, PowerPoint зэрэг програмуудыг бүрэн эзэмшсэн байх,

Бусадтай бие биенийгээ дэмжсэн харилцаа холбоо тогтоох,

Нийтийн зорилгод тууштай байх

1.2 Тусгай шаардлага

· Нууц хадгалах

· Бусдын эрх мэдэл, бүрэн эрхийг хүндэтгэж дэмжих

· Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

1. Ажлын байрны харилцах субъект

1.1 Байгууллагын дотор талд байгаа

1.2 Байгууллагын гадна талд байгаа

  1. Газрын дарга
  2. Орлогч дарга нар
  3. Зөвлөхүүд
  4. Хэлтсийн дарга нар
  5. Газрын ажилтан албан хаагчид

1 НИТХ-ын Тэргүүлэгчид

2 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

3 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

4 Нутгийн захиргааны байгууллагууд

5 Иргэн, аж ахуйн нэгж байгууллага

2. Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага

Монгол Улсын хууль тогтоомж, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг, байгууллагын дотоод журмыг мөрдөн ажиллаж хэлтсийн даргын өмнө бүрэн хариуцлага хүлээнэ. Хариуцсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.

3. Ажлын байрны нөөц, хэрэгсэл

3.1 Санхүүгийн

Цалин хөлс нь төрийн албан хаагчийн албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн нэмэгдлээс бүрдэнэ.

3.2 Биет хөрөнгийн

· Албан өрөөний тавилга, бусад эд хогшил

· Компьютер, холбооны болон бусад техник хэрэгсэл

· Унаа машин /Тогтоосон өдөр олгогдох/

3.3 Хүний

Нэг

3.4 Бусад

Бичгийн хэрэгсэл болон бусад аж ахуйн материал

4. Ажлын байрны нөхцөл

4.1 Ердийн нөхцөл

Ажиллах хэвийн орчин, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан, байгалийн болон цахилгаан гэрэлтүүлэгтэй байна.

4.2 Онцгой нөхцөл

Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар болон амралтын өдрүүдэд ажиллана.

Манай зочид

1373752
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Түрүү сар
Нийт
80
920
1544
12373
13975
1373752