Хот байгуулалтын мэдээллийн хэлтэс

ХОТ БАЙГУУЛАЛТЫН МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТСИЙН ДҮРЭМ

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэ дүрмийн зорилго нь Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /цаашид “газар” гэх/-ын дотоод зохион байгуулалтын нэгж болох Хот байгуулалтын мэдээллийн хэлтэс /цаашид “хэлтэс” гэх/-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, чиг үүрэг, удирдлага зохион байгуулалтын талаарх харилцааг газрын дүрэмд нийцүүлэн нарийвчлан зохицуулахад оршино.

1.2.Хэлтэс нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай, Төрийн нууцын тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай, Газрын тухай, Хаягжуулалтын тухай, Геодези зураг зүйн тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамж, бусад дүрэм, журам, Газрын дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам болон энэ дүрмийг удирдлага болгон ажиллана.

1.3.Энэ дүрмийг газрын даргын тушаалаар батална.

Хоёр. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

2.1.Нийслэлийн нутаг дэвсгэрийн ашиглалт, хүрээлэн буй орчны төлөв байдал, инженерийн шугам сүлжээний хангамжийн түвшин, барилга байгууламж, хүн амын амьдрах орчны чанарын тухай байр зүйн зураглал, мэдээллийн нэгдмэл сан бүхий хот байгуулалтын кадастрыг эрхлэн хөтөлж баяжилтыг хийх

2.2.“Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр”-ийн дагуу орон зайн мэдээллийг бий болгож, түүнийг солилцож хэрэглэх үндсэн нөхцлийг бүрдүүлсэн бодлого, стандарт, байгууллагуудын хамтын ажиллагаа болон технологийн олон талт үйл ажиллагааны цогцыг бүрдүүлсэн нийслэлд орон зайн мэдээллийн дэд бүтэц байгуулах, хот байгуулалтын мэдээллийн менежментийн системийн мэдээллээр нийслэлийн удирдлага болон иргэн, хуулийн этгээд, бусад байгууллагуудад үйлчлэх.

2.3.Нийслэлийн хэмжээнд хот байгуулалтын кадастрын суурь өгөгдөл буюу геодези, байр зүйн зургийг бүрдүүлэх, шинэчлэн баяжуулах, тодотгох, шинэчлэх шат дараалсан арга хэмжээ авч хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх, солбицлын тогтолцоо хоорондын хөрвүүлэлтийг хийх, төрийн нууцын зэрэглэлтэй материалын хадгалалт хамгаалалт, хяналтыг сайжруулах ажлыг зохион байгуулах

2.4.Нийслэлд орон зайн мэдээллийн дэд бүтэц байгуулахад шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх, холбогдох дүрэм журам, стандартыг боловсруулах, системийн программ хангамж, техник хангамж, тоног төхөөрөмжийг суурилуулах, газар зүйн мэдээллийн систем хэрэглэгч нийслэлийн харъяа байгууллагуудыг нэгдсэн системд холбогдон ажиллах боломжийг бүрдүүлэх

2.5.Улаанбаатар хотын хаягжуулалтын ажлыг зохион байгуулж, гудамж талбайг нэршүүлэх, хөшөө дурсгал, дурсгалын самбар байрлуулах асуудал эрхэлсэн комиссын хурлыг зохион байгуулах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барих, тогтоол гаргуулах,

2.6.Барилга, байгууламжид хаяг дугаар олгох, орон зайн мэдээллээр хангах, мэдээлэл солилцох, шаардлагатай төсөв хөрөнгийг батлуулах;

2.7.Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө, гадаад орны тусламжийн хөрөнгөөр хийгдсэн хөтөлбөр, төсөл, судалгаа шинжилгээ, зураглалын ажлын үр дүнг мэдээллийн нэгдсэн санд шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах

2.8.Байгууллагын дотоод сүлжээ, түүний найдвартай ажиллагааг хангах, өгөгдлийн тухай өгөгдлийн мэдээллийн сан байгуулах ажлыг зохион байгуулах, мэдээллийн сан болон сүлжээний саадгүй ажиллагаа, мэдээллийн ил тод байдлыг хангах, хөгжүүлэх шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтыг шийдвэрлүүлэх

Гурав. ЧИГ ҮҮРЭГ

3.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Төрийн нууцын тухай хууль, Геодези зураг зүйн тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, Газрын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулна.

3.2.Хэлтэс нь Мэдээллийн сангийн, Геодезийн, Систем технологийн гэсэн 3 үндсэн чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулна.

3.3.Мэдээллийн сангийн хэсгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах ажлыг хийж гүйцэтгэнэ.

3.3.1.Хот байгуулалтын кадастрын тухай мэдээлэлд дараахь мэдээлэл хамаарна. Үүнд:

- Геодези, байр зүй, зураг зүйн материал;

- Газар нутгийн экологи, инженер-геологи, газар чичирхийлэл;

- Гидрогеологийн тухай мэдээлэл;

- Хот байгуулалтын хөгжлийн болон газар, барилгажилтын тухай мэдээлэл;

- Инженерийн, зам тээврийн болон нийгмийн дэд бүтэц ба газар нутгийн тохижилтын тухай мэдээлэл;

- Засаг захиргааны нэгжийн хуваарь;

- Хаягийн бүсчлэл;

- Авто зам, гудамж, талбайн нэршил;

- Хотын хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө;

- Инженерийн дэд бүтэц, түүний хамгаалалтын зурвас;

- Байгаль орчин;

- Нийгэм, статистик;

- Агаар, сансрын зураг;

3.3.2.Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд заавал байх шаардлагатай мэдээллийг бүрдүүлж ирүүлэхийг үндсэн хэрэглэгчдээс шаардах, мэдээллийн санд оруулах шаардлагагүй буюу боловсруулалтын түвшин хангаагүй мэдээ, материалыг оруулахаас татгалзах;

3.3.3.Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг боловсруулах, бүрдүүлэх, шинэчлэх, засварлах, эрэмблэх, зөвшөөрөгдсөн хүрээнд дамжуулах;

3.3.4.Төрийн болон төрийн бус байгууллага, бусад харъяа байгууллагаас холбогдох мэдээллийг гаргуулан авах

3.3.5.Бусад мэдээллийн санг эрхлэгч байгууллагуудтай шаардлагатай мэдээллийг зөвшөөрөгдсөн хэмжээнд харилцан солилцох, хамтран ажиллах, сургалт зохион байгуулах

3.3.6.Хот байгуулалтын зурган болон тоон мэдээллээр үйлчлэх;

3.3.7.Улаанбаатар хотын барилга, байгууламжид хаяг, дугаар олгох, гудамж, зам талбайг нэршүүлэх, хөшөө, дурсгалын самбар байршуулах асуудлыг хэлэлцэх комиссын хурлыг зохион байгуулах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барих, тогтоол гаргуулах;

3.3.8. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн тоон зураг хөтөлж хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд бүртгэх, баяжуулах, хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийх;

3.3.9. Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд өгөх тайлан мэдээг өгөөгүй, хугацаа хожимдуулсан, шаардлага хангаагүй, ташаа мэдээллийг зохих байгууллагаар шалгуулах ажлыг зохион байгуулах;

3.4.Геодезийн хэсгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах ажлыг хийж гүйцэтгэнэ.

3.4.1. Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд дараахь мэдээллийг хүлээн авч, акт үйлдэх;

- Байрзүйн тоон зураг;

- Барилга, байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний тэг тэнхлэгийг газарт шилжүүлсэн тоон мэдээлэл, акт;

3.4.2. Геодези, байрзүйн зургийн баяжилт, шинэчлэлт, боловсруулалт, тодруулалтын ажлуудыг хийж гүйцэтгэх;

3.4.3. Солбицол хоорондын болон байрзүйн зургийн хөрвүүлэлтийг хийх;

3.4.4. Байрзүйн дэвсгэр зургаар үйлчлэх;

3.4.5. Байрлал өндрийн нэгдсэн тогтолцоог мөрдөж ажиллах;

3.4.6. Байрзүйн зургийг тодотгох, шинэчлэх талаар шат дараалсан арга хэмжээ авч хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэхэд санал өгөх;

3.4.7. Байрзүйн зургийг зөвшөөрөгдсөн хэмжээнд дамжуулах

3.4.8. Улс, нийслэлийн хөрөнгөөр хийгдсэн инженер, геологийн судалгаа, хилийн цэсийн баталгаат баримт бичгүүд, геодезийн цэг тэмдэгтүүд, холбогдох баримт бичгийг зохих шаардлагыг хэмжээнд бүрдүүлэх;

3.5.Систем, технологийн хэсгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах ажлыг хийж гүйцэтгэнэ.

3.5.1.Сервер, компьютер, түүний дагалдах хэрэгслүүд, хэвлэх хувилах, сүлжээний тоног төхөөрөмж зэрэг мэдээлэл боловсруулах, дамжуулах, хадгалах хэрэгслүүдийг суурилуулах, хандалтын удирдлагыг хийж, цахим мэдээллийн хамгаалалтыг хариуцах, хэвийн ажиллагааг хангах, шинэ тоног төхөөрөмжийг судлах, суурилуулах, худалдан авахад санал оруулах;

3.5.2.Хэрэглээний, мэргэжлийн, системийн, өөрсдийн боловсруулсан болон тусгайлан захиалгаар хийлгэсэн програм хангамжууд, түүний хэвийн ажиллагааг хангах, мэдээ, мэдээллийн нөөцлөлт, хадгалалтыг хийх, шинээр програм хангамж боловсруулах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн техник, технологийн хоцрогдлоос сэргийлэх төрлийн арга хэмжээ авч, уг ажилд шаардлагатай хөрөнгийг жил бүрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулан хэрэгжүүлэх;

3.5.3.Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн мэдээлэлд хандах эрх, үүргийг эрхлэгч болон ашиглагч байгууллагын ажилтан бүр дээр тогтоох;

3.5.4.Байгууллагын компьютерууд, шинэ тоног төхөөрөмжийг суурилуулах, гэрчилгээжүүлэх, хяналт тавих, битүүмжлэлийг хариуцах;

3.5.5.Цахим хуудасны мэдээ, мэдээллийг шинэчлэх, тогтмолжуулах, хэвийн үйл ажиллагааг хангах, байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, байгууллагад шаардлагатай шинэ вэб хуудсыг үүсгэх, вэб геопортал үйлчилгээ нэвтрүүлэх аргачлалыг судлах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах;

3.5.6.Мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа, сүлжээг ерөнхий удирдлагаар хангах, сүлжээнд холбогдох хэлтэс, хэлтсийн ажилчдын хоорондын мэдээлэл солилцооны үйл ажиллагааг хянах.

3.6.Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн тухайн жилийн эдийн засаг, нийгмийн зорилт, газрын даргын дүрмээр хүлээсэн үүрэг, жилийн төлөвлөгөөний дагуу хийгдсэн ажил болон шинээр санаачилсан ажил, үүрэг даалгаврын тайлан, биелэлтийг цаг тухайд нь гаргаж ажиллана.

3.7.Төрийн нууцын зэрэглэлтэй материалын хадгалалт хамгаалалт, хяналтыг сайжруулах ажлыг зохион байгуулна.

3.8.Хэлтэс нь мэдээллийг зохих журмын дагуу төлбөртэйгээр ашиглуулж, мэдээллийн үйлчилгээ болон үйл ажиллагааны орлогоор байгууллагын орлогын тодорхой хувийг бүрдүүлнэ.

3.9.Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, найдвартай ажиллагааг хангах, шинэ техник, технологийг нэвтрүүлэх, дэд програм хангамж боловсруулах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтыг шийдвэрлүүлнэ.

3.10.Шинэ техник, технологи судлах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хот байгуулалтын иж бүрэн мэдээллийг бүрдүүлэх, хотын удирдлага, мэдээллийн сангийн үндсэн хэрэглэгчид, иргэдийг шаардлагатай үнэн зөв мэдээллээр хөнгөн шуурхай хангах, мэдээллээр үйлчилнэ.

3.11.Хэрэглэгчдэд зориулсан орон зайн объектийн тооллого бүртгэл, төлөвлөлт, менежментийн мэдээллийн систем байгуулах, програм хангамж боловсруулах ажлыг зохион байгуулна.

Дөрөв. УДИРДЛАГА, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

4.1.Хэлтсийн орон тооны хязгаарыг Газрын даргын тушаалаар батална.

4.2.Хэлтэс нь Газрын дарга, орлогч дарга нарын мэргэжил, арга зүйн удирдлага дор ажиллана. Ажлаа газрын дарга, түүний орлогч дарга нарт хариуцан тайлагнана.

4.3.Хэлтсийн дарга нь хэлтсийн өдөр тутмын ажлыг шуурхай удирдлага, арга зүйгээр хангах, цаг үеийн ажлыг тухай бүр зохион байгуулан, үйл ажиллагаанд тогтмол хяналт тавихаас гадна дараах эрх, үүрэгтэй ажиллана. Үүнд:

4.3.1.албан хаагчийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж үнэлэх;

4.3.2.хэлтсийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт, тайлангийн боловсруулалтад хяналт тавьж, биелэлтийг хангуулах;

4.3.3.хэлтсийн чиг үүрэгтэй холбоотой асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал болон газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд оролцох, холбогдох асуудлаар санал тавьж шийдвэрлүүлэх;

4.3.4.хэлтсийн албан хаагчдыг ажилд авах, ажлаас чөлөөлөх, урамшуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сахилгын арга хэмжээ авах, гадаад, дотоодод сургалтад хамруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаарх саналыг газрын удирдлагад уламжилж шийдвэрлүүлэх;

4.3.5.албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туслах, хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах;

4.3.6.цаг үеийн ажлын шаардлагаас шалтгаалан бусад алба, хэлтсийн холбогдох албан хаагчдад үүрэг, даалгавар өгч хяналт тавьж ажиллах;

4.3.7.бусад байгууллага, иргэн, хуулийн этгээдийн төлөөлөлтэй хэлтсийн нэрийн өмнөөс харилцах.

4.4.Хэлтсийн ахлах мэргэжилтэн нь хэлтсийн өдөр тутмын болон цаг үеийн ажлыг тухай бүр зохион байгуулан, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавин, хэлтсийн тайлан, мэдээ, биелэлт гаргах ажлыг хариуцан арга зүй, зохион байгуулалтаар хангана.

4.5.Хэлтсийн даргын эзгүйд хэлтсийн даргын үүргийг хэлтсийн ахлах мэргэжилтэн гүйцэтгэнэ.

4.6.Хадгаламжийн нэгж бүрдүүлэх заавар, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу баримтыг хуваарийн дагуу архивт хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах

4.7.Хэлтсийн албан хаагч нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэхдээ дараах эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллана.

4.7.1.газрын удирдлага болон хэлтсийн даргаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрт нь биелүүлж, ажлын гүйцэтгэл, үр дүнг тогтмол тайлагнан ажиллах;

4.7.2.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, идэвхи зүтгэлтэй, санаачилгатай, үр дүнтэй ажиллах, газрын хэмжээнд зохион байгуулж байгаа аливаа арга хэмжээ, сургалт, мэдээллийн цагт бүрэн хамрагдах;

4.7.3.төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэдийг ялгаварлахгүй, хүнд суртал, гаргахгүй ажиллах;

4.7.4.ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаж, ажлынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх;

4.7.5.архив, албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу явуулж, холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлэн, хариутай бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хугацааг чанд мөрдөх;

4.7.6.ажлын байрны ерөнхий шаардлагыг хангахын тулд боловсрол, гадаад хэлний мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх;

4.7.7.хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу баримтын бүрдлийг бүрэн ханган хадгаламжийн нэгж үүсгэх.

4.8.Хэлтсийн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийн загвар, үйл ажиллагааны дарааллыг хэлтсийн дарга баталгаажуулан, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж болно.

4.9.Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, хариуцсан ажлын талаар мэдээлэл солилцох хэлтсийн хурлыг долоо хоног бүр зохион байгуулна.

------------оОо------------

АЖЛЫН БАЙР /АЛБАН ТУШААЛ/-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

А. ТАНИЛЦУУЛГА

1. Байгууллагын нэр:

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар

2. Нэгжийн нэр:

Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтэс

3. Ажлын байрны нэр:

Мэдээллийн сангийн мэргэжилтэн

3.1 Албан тушаалын ангилал:

Дэс түшмэл

3.2 Албан тушаалын зэрэглэл:

ТЗ-5

4. Ажлын байрыг шууд харъяалан удирдах албан тушаалын нэр:

Хэлтсийн дарга

Ахлах мэргэжилтэн

4.1 Албан тушаалын ангилал:

Ахлах түшмэл

Дэс түшмэл

4.2 Албан тушаалын зэрэглэл:

ТЗ-8

ТЗ-6

5. Ажлын байрны шууд бус харъяалан удирдах албан тушаал:

5.1 Албан тушаалын ангилал:

5.2 Албан тушаал эрхлэгчдийн тоо:

Б. ЧИГ ҮҮРЭГ

1. Ажлын байрны зорилго

Хөгжлийн хэтийн болон ойрын зорилтыг оновчтой төлөвлөх үйл ажиллагаанд туслах орон зайн мэдээллийн дэд санг байгуулах, ГЗМС-ийн шинэ техник технологи судлан үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, сургалт зохион байгуулах.

2. Ажлын байрны үндсэн зорилт

2.1 Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

1. Орон зайн мэдээллийн үйлдвэрлэл, хэрэглээнд оролцогчдын хамтын ажиллагааг сайжруулах, ажил үүргийн давхардлыг багасган мэдээллийг хялбар ашиглах, холбогдох эх үүсвэрээс хэрэглэгчдийг мэдээллээр хангах, мэдээлэл хэрэглэх, ашиглах зарчмуудыг тодорхой болгох.

2. Нийслэлийн орон зайн мэдээллийн дэд санг шинэчлэн баяжуулах.

3. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилга байгууламжийн мэдээллийг санг үүсгэх, баяжуулах.

4. Нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санг бүрдүүлэгч мэргэжлийн байгууллагуудад ГЗМС-ийн үндсэн хэрэглээний талаар сургалт зохион байгуулах.

5. ГЗМС-ийн шинэ техник технологи судлан үйл ажиллагаандаа нэвтрүүлэх.

1. ОЗМДБ-ийг байгуулснаар төрийн байгууллагуудын шийдвэр гаргах, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, үнэлгээ, мониторинг хийх зэрэг үйл ажиллагаанд туслах систем бий болно.

2. Хөгжлийн хэтийн болон ойрын зорилтыг оновчтой төлөвлөх үйл ажиллагаанд туслах орон зайн мэдээллийн дэд сан бий болно.

3. Улаанбаатар хотын авто зам, инженерийн шугам сүлжээний хүртээмж, үйлчлэх хүрээ зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөх, бусад мэдээ, мэдээллийг иргэд ААНБ-д цахим хэлбэрээр хүргэх ач холбогдолтой юм.

4. Төрийн үйлчилгээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хүртээмжтэй болгох, байгууллага хоорондын хамтын ажиллагаа сайжирна.

5. Үйл ажиллагааны чанар, бүтээмж дээшилнэ.

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа

3.1 Хугацаа, хуваарь

Ажлын байрны 1-р үндсэн зорилтын хүрээнд

1.1. Нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санг бүрдүүлэгч мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, өгөгдөл мэдээллийг нэгдсэн нэг стандартад оруулах, мэдээ мэдээллийн бүрдэлт, чанарт тооллого бүртгэл явуулах, хяналт тавих

Ажлын байрны 2-р үндсэн зорилтын хүрээнд

2.1. Мэдээллийн сангийн үндсэн хэрэглэгч УСУГ, Усны барилга байгууламж НөҮГ, УБ ДШС ХК, УБ ЦТС ХК, Нийслэлийн Нийтийн тээвэр, НАЗГ, НХОГ, НОБГ байгууллагууд, төрийн болон мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжээс мэдээллийн санд зайлшгүй байх мэдээ, өгөгдлүүдийг шаардах, оруулах, боловсруулах, хадгалах, мэдээлэл бүрдүүлэх, зөвшөөрөгдсөн хүрээнд дамжуулах

2.2. Нийтийн тээвэр, онцгой байдал, авто зам, дулаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, харилцаа холбоо, нийгэм статистикийн зэрэг инженерийн шугам сүлжээний мэдээллийн дэд сангийн өгөгдөл мэдээг бүрдүүлэх, шинэчлэн баяжуулах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах

2.3. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний инженерийн шугам сүлжээний хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийх

Ажлын байрны 3-р үндсэн зорилтын хүрээнд

3.1. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж буй сургууль, цэцэрлэг, хорооны цогцолбор, авто зам, гүүр, гэрэлтүүлэг, инженерийн барилга байгууламжуудын мэдээллийн санг үүсгэх, сэдэвчилсэн зураг бэлтгэх

Ажлын байрны 4-р үндсэн зорилтын хүрээнд

4.1. Хот байгуулалтын мэдээллийн сангийн үндсэн хэрэглэгч байгууллага, мэргэжилтнүүдэд ГЗМС-ийн онол, үндсэн хэрэглээний талаар сургалт зохион байгуулах

Ажлын байрны 5-р үндсэн зорилтын хүрээнд

5.1 ГЗМС-ийн анализ дүн шинжилгээ хийх аргачлалыг судлах, шинэ техник технологийг ажилдаа тогтмол нэвтрүүлэх

5.2 Хөгжлийн хэтийн болон ойрын зорилтыг оновчтой төлөвлөх үйл ажиллагаанд туслах систем бий болгоход зориулж төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудын байршил, тоо хэмжээг нарийвчлан гаргаж дүн шинжилгээ хийх

Ажлын байрны үндсэн зорилтоос бусад ажлын хүрээнд

1.Цаг үеийн болон удирдлагаас өгсөн үүрэг, даалгаварт ажлуудад оролцох.

2.Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь чанартай сайн биелүүлж ажлын гүйцэтгэл, үр дүнг тогтмол тайлагнах

3. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, ажлын цаг ашиглалт, хариутай бичгийн шийдвэрлэлтийн хугацааг чанд мөрдөн, идэвхи зүтгэлтэй, санаачилгатай, ажлынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, үр дүнтэй ажиллах

4. Байгууллага, нэгжээс зохион байгуулж байгаа аливаа сургалт, мэдээллийн цагт бүрэн хамрагдах

5. Төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэдийг ялгаварлахгүй хандаж, хүнд суртал гаргах, чирэгдүүлэх зэрэг үйл хөдлөлийг хориглох

6. Ажлын байрны ерөнхий шаардлагыг хангахын тулд боловсрол, гадаад хэлний мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, санаачилгатай ажиллах

5%

45%

25%

10%

15%

Жилдээ

       

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Ажлын байранд тавигдах шаардлага

1.1 Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал

шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бакалавраас дээш зэрэгтэй байх

 

Мэргэжил

Газар зохион байгуулагч, инженер

 

Мэргэшил

Мэргэшсэн инженерийн зэрэгтэй.

ГЗМС-ийн ArcGIS, AutoCad програм хангамжийг бүрэн эзэмшсэн байх

Туршлага

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх

Төсөл, хөтөлбөр боловсруулах чадвартай байх

Ур чадвар

Хот байгуулалт, төлөвлөлтийн үр дүнг мэргэжлийн түвшинд 3D, Spatial analyst tool-ийг ашиглан дүгнэх, шинэ технологийг ажилдаа нэвтрүүлэх чадвартай байх

· Багаар ажиллах чадвартай байх, үр нөлөөтэй баг бүрдүүлэх

· Үүрэг хүлээх

· Хариуцлага хүлээх

· Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх,

· Санаачилгатай байж, бүтээлч хандлагыг ашиглах,

· Үр нөлөөгүй үйл ажиллагааг илрүүлэх

1.2 Тусгай шаардлага

· Нууц хадгалах

· Бусдын эрх мэдэл, бүрэн эрхийг хүндэтгэж дэмжих

· Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

1. Ажлын байрны харилцах субъект

1.1 Байгууллагын дотор талд байгаа

1.2 Байгууллагын гадна талд байгаа

  1. Газрын дарга
  2. Орлогч дарга нар
  3. Зөвлөхүүд
  4. Хэлтсийн дарга нар
  5. Газрын ажилтан албан хаагчид

1 НИТХ-ын Тэргүүлэгчид

2 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

3 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

4 Нутгийн захиргааны байгууллагууд

5 Иргэн, аж ахуйн нэгж байгууллага

2. Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага

Монгол Улсын хууль тогтоомж, төрийн албаны тангараг, байгууллагын дотоод журмыг мөрдөн ажиллаж хэлтсийн даргын өмнө бүрэн хариуцлага хүлээнэ. Хариуцсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцана.

3. Ажлын байрны нөөц, хэрэгсэл

3.1 Санхүүгийн

Цалин хөлс нь төрийн албан хаагчийн албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн нэмэгдлээс бүрдэнэ.

3.2 Биет хөрөнгийн

· Албан өрөөний тавилга, бусад эд хогшил

· Компьютер, холбооны болон бусад техник хэрэгсэл

· Унаа машин /Тогтоосон өдөр олгогдох/

3.3 Хүний

Нэг

3.4 Бусад

Бичгийн хэрэгсэл болон бусад аж ахуйн материал

4. Ажлын байрны нөхцөл

4.1 Ердийн нөхцөл

Ажиллах хэвийн орчин, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан, байгалийн болон цахилгаан гэрэлтүүлэгтэй байна.

4.2 Онцгой нөхцөл

Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар болон амралтын өдрүүдэд ажиллана.

Манай зочид

1371776
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Түрүү сар
Нийт
132
638
2604
10397
13975
1371776