Хот төлөвлөлтийн хэлтэс

ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН ДҮРЭМ

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэ дүрмийн зорилго нь Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /цаашид “газар” гэх/-ын дотоод зохион байгуулалтын нэгж болох Хот төлөвлөлтийн хэлтэс /цаашид “хэлтэс” гэх/-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, чиг үүрэг, удирдлага зохион байгуулалтын талаарх харилцааг газрын дүрэмд нийцүүлэн нарийвчлан зохицуулахад оршино.

1.2.Хэлтэс нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хууль, Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомж, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамж, салбарын норм ба дүрэм, журам, Газрын дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам болон энэ дүрмийг удирдлага болгон ажиллана.

1.3.Энэ дүрмийг газрын даргын тушаалаар батална.

Хоёр. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

2.1.Монгол Улсын Их хурал, Засгийн газрын тогтоол шийдвэр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамж, нийслэлийн тухайн жилийн эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх, газрын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийн дагуу биелэлтийг гаргаж газрын удирдлагад тайлагнах;

2.2. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлгөөнд тулгуурласан үе шатны төсөл, төлөвлөгөө болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах

2.3. Холбогдох хууль журам, норм ба дүрмийг үндэслэн барилга, байгууламж болон нийтийн эдэлбэр газрын тохижилтын ажлын архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах, загвар төсөл батлах, олгосон зөвшөөрлийн хүрээнд хяналт тавих,

2.5. Газрын албан хаагчдад болон олон нийтэд барилга байгууламжийн зөвшөөрөл авах үйл явц, зураг төсөлд тавигдах шаардлага, шинэчлэлт өөрчлөлтийн талаар сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж ажиллах.

Гурав. ЧИГ ҮҮРЭГ

3.1.Хэлтэс нь хууль тогтоомжийн дагуу барилга, байгууламжийн зөвшөөрөл олгох чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.1.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга байгууламж барих зөвшөөрөл авах иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг нэг цэгийн үйлчилгээгээр хүлээн авч, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах.

3.1.2. Барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах, загвар зураг батлах, олгосон зөвшөөрлийн хүрээнд хяналт тавих ажлыг зохион байгуулах;

3.1.3.Тохижилт, реклам чимэглэлийг хот төлөвлөлтөд нийцүүлэн, уран сайхны шийдэл гаргах, гудамж талбай, үндэсний архитектур, түүхэн дурсгалт барилга байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулах ажилд санал өгч, ажлын зургийн даалгаврыг боловсруулах;

3.1.4.Хот, төлөвлөлтөд нийцүүлэн тохижилт, гудамжны дэлгээсний төлөвлөлтийг батлах;

3.2. Зөвшөөрөл гарсан барилга, байгууламжийн мэдээллийг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэх,

3.3. Хот төлөвлөлтийн болон барилга байгууламж, нийтийн эдэлбэр газрын тохижилтын талаар батлагдсан хууль, норм ба дүрэм, журам, стандарт, хэм хэмжээ тогтоосон акт, бусад баримт бичгийн төсөл боловсруулах, сургалт сурталчилгаа хийхэд газрын удирдлагын зөвшөөрөлтэй төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдтэй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах;

3.4.Хот төлөвлөлтийн чиглэлээр шинээр боловсруулах, өөрчлөлт оруулах баримт бичгийн төсөлд хот төлөвлөлтийн чиглэлээр санал өгөх,

3.5.Газрын удирдлагаас шилжүүлсэн болон хууль тогтоомжоор олгогдсон бусад эрхийн дагуу ажиллах;

Дөрөв. УДИРДЛАГА, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

4.1.Хэлтсийн орон тооны хязгаарыг Газрын даргын тушаалаар батална.

4.2.Хэлтэс нь Газрын дарга, орлогч дарга нарын мэргэжил, арга зүйн удирдлага дор ажиллана. Ажлаа газрын дарга, түүний орлогч дарга нарт хариуцан тайлагнана.

4.3.Хэлтсийн дарга нь хэлтсийн өдөр тутмын ажлыг шуурхай удирдлага, арга зүйгээр хангах, цаг үеийн ажлыг тухай бүр зохион байгуулан, үйл ажиллагаанд тогтмол хяналт тавихаас гадна дараах эрх, үүрэгтэй ажиллана. Үүнд:

4.3.1.албан хаагчийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж үнэлэх;

4.3.2.хэлтсийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт, тайлангийн боловсруулалтад хяналт тавьж, биелэлтийг хангуулах;

4.3.3.хэлтсийн чиг үүрэгтэй холбоотой асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал болон газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд оролцох, холбогдох асуудлаар санал тавьж шийдвэрлүүлэх;

4.3.4.хэлтсийн албан хаагчдыг ажилд авах, ажлаас чөлөөлөх, урамшуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сахилгын арга хэмжээ авах, гадаад, дотоодод сургалтад хамруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаарх саналыг газрын удирдлагад уламжилж шийдвэрлүүлэх;

4.3.5.албан хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туслах, хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах;

4.3.6.цаг үеийн ажлын шаардлагаас шалтгаалан бусад алба, хэлтсийн холбогдох албан хаагчдад үүрэг, даалгавар өгч хяналт тавьж ажиллах;

4.3.7.бусад байгууллага, иргэн, хуулийн этгээдийн төлөөлөлтэй хэлтсийн нэрийн өмнөөс харилцах

4..3.8.хот байгуулалтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар иргэн хуулийн этгээд болон улс нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн хүсэлт, нийтийн эдэлбэр газрын тохижилтын шийдлийг танилцуулан шийдвэрлүүлэх,

4.3.9.барилга байгууламжийн боловсруулсан архитектур төлөвлөлтийн даалгавар хянах, эх загвар зураг зөвшөөрөлцөх.

4.4.Хэлтсийн ахлах мэргэжилтэн нь хэлтсийн өдөр тутмын болон цаг үеийн ажлыг тухай бүр зохион байгуулан, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавин, хэлтсийн тайлан, мэдээ, биелэлт гаргах ажлыг хариуцан арга зүй, зохион байгуулалтаар хангана.

4.5.Хэлтсийн даргын эзгүйд хэлтсийн даргын үүргийг хэлтсийн ахлах мэргэжилтэн гүйцэтгэнэ.

4.6.Хадгаламжийн нэгж бүрдүүлэх заавар, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу баримтыг хуваарийн дагуу архивт хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах

4.7.Мэргэжлийн зөвлөлийн хуралд танилцуулга бэлтгэх болон иргэдийн санал авах самбарын эхийг хийх ажлыг зохион байгуулж, хянах.

4.8.Хэлтсийн архитектор нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу дараах ажлыг шуурхай зохион байгуулан ажиллана. Үүнд:

4.8.1.Улсын Их хурал, Засгийн газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын тогтоол, захирамжийн биелэлтийг гаргаж тайлагнах

4.8.2.Барилга байгууламж барих болон нийтийн эдэлбэр газарт тохижилт, газар доорхи гараж барих хүсэлтийг шийдвэрлэх, шийдэл гаргах боломжгүй тохиолдолд үндэслэл бүхий хариуг тухайн үйл ажиллагааг зохицуулсан журмын дагуу шийдвэрлэх,

4.8.3.Самбар байршуулах тохиолдолд самбарын эхийг бэлтгэж, хүсэлт гаргагч этгээдэд ахлах мэргэжилтний гарын үсэгтэй самбарын эхийг өгөх

4.8.4.Ирсэн хүсэлтийг судлан, Мэргэжлийн зөвлөлийн хуралд танилцуулж, дэмжигдсэн материал бүрийг хот байгуулалтын мэдээллийн санд жижүүрийн зураг мэдээллийг үүсгэх үүрэгтэй.

4.8.5.Өргөдөл гомдлыг газар дээр нь судалж хуулийн хугацаанд албан бичгээр хаах үүрэгтэй.

4.9.Хэлтсийн газар зохион байгуулагч нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу дараах ажлыг шуурхай зохион байгуулан ажиллана. Үүнд:

4.9.1.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Засаг даргаас яамдын Сайдтай байгуулсан “Санамж бичиг”, нийслэлийн тухайн жилийн эдийн засаг, нийгмийн зорилтоос хэлтсийн чиг үүрэгтэй хамаарал бүхий ажлын биелэлтийг гаргаж тайлагнах.

4.9.2.Барилга, байгууламж барих болон нийтийн эдэлбэр газарт тохижилт, газар доорхи гараж барих хүсэлтийн иргэд, оршин суугчдаас ирүүлсэн саналыг үндэслэлтэй эсэхийг баталгаажуулах,

4.9.3.Барилга, байгууламж барих болон нийтийн эдэлбэр газарт тохижилт хийх, тохижилт бүхий газар доорхи гараж барих хүсэлтийн шийдэл гаргах боломжгүй тохиолдолд үндэслэл бүхий хариуг холбогдох журмын дагуу хүргүүлж шийдвэрлэх,

4.9.4.Ирсэн хүсэлт бүрийн судалгааг газар дээр очиж судлан холбогдох хууль, дүрэм, журмыг үндэслэн шийдэл гаргаж Мэргэжлийн зөвлөлийн хуралд танилцуулга бэлтгэх, барилга байгууламжид олгосон зөвшөөрлийн хүрээнд хяналт тавих.

4.9.5.Мэргэжлийн зөвлөлийн хурлаар дэмжигдсэн материал бүрд бичиг баримтын бүрдүүлэлт хийж, цахим архивын мэдээллийг бүрдүүлэх

4.9.6.Удирдлагаас өгсөн цаг үеийн ажилд идэвхтэй оролцох

4.9.7.Албан хэрэг хөтлөлтийн тайлан хэрэгжилтийг гарган мэдээллэх

4.9.8.Өргөдөл гомдлыг газар дээр нь судалж хуулийн хугацаанд албан бичгээр хаах

4.10. Хэлтэс нь албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын байрны тав тух, соёлыг дээшлүүлэх, ар гэрт нь туслалцаа үзүүлэх, хамт олныг төлөвшүүлэхэд чиглэгдсэн ажлыг санаачлан зохион байгуулах асуудлыг газрын удирдлагад санал болгон шийдвэрлүүлэх замаар хэрэгжүүлнэ.

4.11. Хэлтсийн албан хаагчдын ажлын үр дүнг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр сар бүр дүгнэж, хагас бүтэн жилээр нэгтгэнэ.

4.12. Хэлтсийн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийн загвар, үйл ажиллагааны дарааллыг хэлтсийн дарга баталгаажуулан, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж болно.

4.13. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, хариуцсан ажлын талаар мэдээлэл солилцох хэлтсийн хурлыг долоо хоног бүр зохион байгуулж тэмдэглэл хөтөлнө.

------------оОо------------

АЖЛЫН БАЙР /АЛБАН ТУШААЛ/-НЫ ТОДОРХОЙЛОЛТ

А. ТАНИЛЦУУЛГА

1. Байгууллагын нэр:

Нийслэлийн
Ерөнхий Төлөвлөгөөний газар

2. Нэгжийн нэр:

Барилга хот байгуулалтын хэлтэс

3. Ажлын байрны нэр:

Хот байгуулалтын архитектор

3.1 Албан тушаалын ангилал:

Дэс түшмэл

3.2 Албан тушаалын зэрэглэл:

ТЗ-5

4. Ажлын байрыг шууд харъяалан удирдах албан тушаалын нэр:

Хэлтсийн дарга

Ахлах мэргэжилтэн

4.1 Албан тушаалын ангилал:

Ахлах түшмэл

Дэс түшмэл

4.2 Албан тушаалын зэрэглэл:

ТЗ-8

ТЗ-6

5. Ажлын байрны шууд харъяалан удирдах албан тушаал:

5.1 Албан тушаалын нэр:

5.2 Албан тушаал эрхлэгчдийн тоо:

Б. ЧИГ ҮҮРЭГ

1. Ажлын байрны зорилго

Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон дахин хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, биелэлтийг хангуулах ба хянах, хот төлөвлөлт, хот байгуулалтын төрийн бодлогыг нийслэлд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулана.

2. Ажлын байрны үндсэн зорилт

2.1 Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт

1.Төрөөс барилга хот байгуулалт, газрын харилцаа, дэд бүтцийн асуудлаар гаргасан хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны төсөл, төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөг үндэслэн боловсруулсан төлөвлөлтийн хэрэгжилтийгНийслэлийн хэмжээнд хангуулах ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллана

2.Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн тухайн жилийн зорилтод Улаанбаатар хотын хөгжлийн стратеги бодлоготой уялдуулан Нийслэлийн хэмжээнд хот байгуулалтын чиглэлээр хийгдэх ажлуудыг нэгтгэн боловсруулж барилгажилт, архитектур төлөвлөлтийн асуудлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллах

3.Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шинээр боловсруулах төлөвлөгөөнд санал өгөх, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллана

4.Монгол улсын засгийн газрын хөтөлбөр, Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын нөхцлийг сайжруулах, орон сууцны хороолол болгон хөгжүүлэх ажлыг зохион байгуулан иргэд оршин суугчдын оролцоотойгоор хэрэгжүүлэх

Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын бодлого хэрэгжин, ерөнхий төлөвлөгөөний уялдаа холбоо, хяналт сайжирч, оршин суугчдын ажиллаж амьдрах тав тухтай орчин бүрдэнэ.

Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хот байгуулалт, газрын харилцаа, дэд бүтцийн асуудлаарх зорилтууд хэрэгжинэ.

Нийслэлийн хот байгуулалтын хөгжлийн талаар дэвшүүлсэн зорилтууд дүүрэгт хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдол буурна, иргэд оршин суугчдын амьдрах орчин

сайжирна.

3. Ажлын байрны гол үйл ажиллагаа

3.1 Хугацаа, хуваарь

Ажлын байрны 1-р үндсэн зорилтын хүрээнд

1.1 Барилга хот байгуулалт, газрын харилцааны талаар гаргасан хууль эрх зүйн актуудын хэрэгжилтийн байдалд хяналт тавих

1.2 Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах

Ажлын байрны 2-р үндсэн зорилтын хүрээнд:

2.1 Монгол улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хот байгуулалт, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний үндсэн зорилтуудыг тусгаж, хэрэгжүүлэх

2.2 Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийн тухайн жилийн зорилтын хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд хангуулж, улирал, хагас, бүтэн жилээр биелэлтийг гаргах, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд хот байгуулалт, дэд бүтцийн асуудлаар шаардлагатай хөрөнгийг тусгуулахаар санал боловсруулах

Ажлын байрны 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд:

3.1 Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан, барилга хот байгуулалтын асуудлаар хийгдэх ажлуудыг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

3.2 Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийн хэрэгжилтэнд дүгнэлт хийж барилгажилтын нягтрал, шинэчлэлийн талаар санал боловсруулан шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах

3.3 Нийслэлийн хэмжээнд шинээр баригдах барилга объект бүрт Архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулж батлуулан өгч барилгын эскиз зураг төслийг хянан зөвшилцөх замаар хот төлөвлөлтийн бодлогын хэрэгжилтийг хангах

3.2 Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр хийгдэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд санал өгөх, шинээр баригдах барилга байгууламжийн байршлыг тогтоох, хэрэгжилтийг хангуулж ажиллах

3.3 Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан инженерийн шугам сүлжээнд холбох, тохилог орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажилд санал өгч, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Ажлын байрны 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд:

4.1 Гэр хорооллын нөхцөл сайжруулах төслийн хүрээнд зураг төсөл боловсруулах ажилд санал өгч, хэрэгжилтэнд хяналт тавих

Ажлын байрны зорилтын хүрээнд явуулах бусад үйл ажиллагаа:

1.Цаг үеийн болон удирдлагаас өгсөн үүрэг, даалгаварт ажлуудад оролцох.

2.Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь чанартай сайн биелүүлж ажлын гүйцэтгэл, үр дүнг тогтмол тайлагнах

3. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, ажлын цаг ашиглалт, хариутай бичгийн шийдвэрлэлтийн хугацааг чанд мөрдөн, идэвхи зүтгэлтэй, санаачилгатай, ажлынхаа бүтээмжийг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, үр дүнтэй ажиллах

4. Байгууллага, нэгжээс зохион байгуулж байгаа аливаа сургалт, мэдээллийн цагт бүрэн хамрагдах

5. Төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэдийг ялгаварлахгүй хандаж, хүнд суртал гаргах, чирэгдүүлэх зэрэг үйл хөдлөлийг хориглох

6. Ажлын байрны ерөнхий шаардлагыг хангахын тулд боловсрол, гадаад хэлний мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, санаачилгатай ажиллах

25%

25%

25%

25%

Жилдээ

       

В. ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Ажлын байранд тавигдах шаардлага

1.1 Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал

шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бакалавраас доошгүй зэрэгтэй

 

Мэргэжил

Архитектор

 

Мэргэшил

Иргэний барилгын, хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн архитекторын зэрэгтэй байх

 

Туршлага

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан

 

Ур чадвар

· Хамт олныг удирдан зохион байгуулах

· Багаар ажиллах чадвартай байх, үр нөлөөтэй баг бүрдүүлэх

· Үүрэг хүлээх

· Хариуцлага хүлээх

· Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх

· Санаачилгатай байж, бүтээлч хандлагыг ашиглах

· Үр нөлөөгүй үйл ажиллагааг илрүүлэх

Бичиг баримт боловсруулах,

Танилцуулга хийх, харилцаа холбоо тогтоох,

Компьютерийн AUTO CAD, COREL DRAW, PHOTOSHOP, 3DMAX зэрэг програмуудыг бүрэн эзэмшсэн байх,

Бусадтай бие биенийгээ дэмжсэн харилцаа холбоо тогтоох

Нийтийн зорилгод тууштай байх

1.2 Тусгай шаардлага

· Нууц хадгалах

· Бусдын эрх мэдэл, бүрэн эрхийг хүндэтгэж дэмжих

· Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих

· Архитекторын ёс зүйн хэм хэмжээ MNS 5543:2005 стандартыг баримтлан ажиллах

Г. ХҮЧИН ЗҮЙЛС

1. Ажлын байрны харилцах субъект

1.2 Байгууллагын дотор талд байгаа

1.3 Байгууллагын гадна талд байгаа

  1. Газрын дарга
  2. Орлогч дарга нар
  3. Хэлтсийн дарга нар
  4. Газрын ажилтан албан хаагчид

1 НИТХ-ын Тэргүүлэгчид

2 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

3 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

4 Нутгийн захиргааны байгууллагууд

5 Иргэн, аж ахуйн нэгж байгууллага

2. Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага

Монгол Улсын хууль тогтоомж, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг, байгууллагын дотоод журмыг мөрдөн ажиллаж, хэлтсийн даргын өмнө бүрэн хариуцлага хүлээнэ. Хариуцсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцана.

3. Ажлын байрны нөөц, хэрэгсэл

3.1 Санхүүгийн

Цалин хөлс нь төрийн албан хаагчийн албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн нэмэгдлээс бүрдэнэ.

3.2 Биет хөрөнгийн

· Албан өрөөний тавилга, бусад эд хогшил

· Компьютер, холбооны болон бусад техник хэрэгсэл

· Унаа машин /Тогтоосон өдөр олгогдох/

3.3 Хүний

Нэг

3.4 Бусад

Бичгийн хэрэгсэл болон бусад аж ахуйн материал

4. Ажлын байрны нөхцөл

4.1 Ердийн нөхцөл

Ажиллах хэвийн орчин, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан, байгалийн болон цахилгаан гэрэлтүүлэгтэй байна.

4.2 Онцгой нөхцөл

Цаг үеийн зайлшгүй ажлын шаардлагаар илүү цагаар болон амралтын өдрүүдэд ажиллах

Манай зочид

1371770
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Түрүү сар
Нийт
126
638
2598
10391
13975
1371770