Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган шинээр барьж буй төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явцтай танилцав

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 01-01/05, 2016 оны 01-01/08, 2017 оны 02-01/03 дугаар шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 232 барилгын ашиглалтыг хориглосон бөгөөд нийслэлийн Засаг даргын 10 удаагийн захирамжаар нийслэлийн 6 дүүргийн 131 барилгыг дахин барилгажуулах тухай шийдвэр гарсан.

Нийслэлийн  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах, хот байгуулалт, төлөвлөлтийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхээр “Аз жаргалтай хот” хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай эдгээр 131 орон сууцны барилгуудыг буулган дахин төлөвлөн барилгажуулах ажлын явц:

    • Төсөл хэрэгжиж байгаа 20 багцын 61 барилга;
    • Төсөл хэрэгжүүлэгч шалгаруулах шаардлагатай 25 багцын 66 барилга;
    • Оршин суугчдын хүсэлтээр төсөл хэрэгжүүлэгч шалгаруулахаас татгалзсан 4 барилга байна.

Төсөл хэрэгжиж байгаа 20 багцын 61 барилгаас 14 барилгыг буулган Хан-Уул дүүрэгт “ЭФЭС констракшн” ХХК, “Нутгийн буян” ХХК, Баянгол дүүрэгт “Тэргүүн чансаа” ХХК нь 287 айлын 3 орон сууцны барилга шинээр барьж ашиглалтад оруулсан бөгөөд бусад байршлуудад барилга угсралтын ажил явагдаж байна.

Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Хот өлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн дарга М.Нямбаяр болон холбогдох мэргэжилтнүүд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэж буй төсөл хэрэгжүүлэгчдийн ажилтай газар дээр нь очиж танилцлаа. Үүнд:

  1. БЗД-ийн 16 хороо, 6,7,8-р байрыг буулган шинээр барьж буй “Шинэ гэр түншлэл” ХХК-ийн төслийн талбар
  2. БЗД-ийн 16 хороо, 5,16,24-р байрыг буулган шинээр барьж буй “Металл энд вүүд” ХХК-ийн төслийн талбар
  3. ХУД-ийн 2 хороо, Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16-р байрыг буулган шинээр барьж буй “Фүжи холдинг ББСБ” ХХК-ийн төслийн талбар
  4. ХУД-ийн 3 хороо, Нэхмэлийн 15, 19-р байрыг буулган шинээр барьж буй “Нутгийн буян групп” ХХК-ийн төслийн талбар
  5. БГД -ийн 1 хороо, 13,14,15, 16-р байрыг буулган шинээр барьж буй “Алтан трейд” ХХК-ийн төслийн талбар
  6. БГД -ийн 1 хороо, 17,18,20-р байрыг буулган шинээр барьж буй “Тэргүүн чансаа” ХХК-ийн төслийн талбаруудаар ажиллав.

 

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү төсөл хэрэгжүүлэгчдийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ажлын явцтай танилцаж, барилгыг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтанд оруулах, хороолол дундах авто замын сүлжээг 4 эгнээ байхаар төлөвлөн барилгажуулахыг үүрэг болголоо.

Манай зочид

1371848
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Түрүү сар
Нийт
204
638
2676
10469
13975
1371848