“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-д санал авах тухай

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 55 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-д өөрчлөлт, шинэчлэлт оруулах, санал боловсруулах ажлын хэсгээс Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагаа явуулах хэлбэрээр Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох заалтыг үндэслэн олон нийтээс, бусад холбогдох байгууллагаас санал авч нэгтгэж байна.

1. НИТХТ-ын 2010 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 55 дугаар тогтоол - татаж үзэх

2. “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын төсөл – татаж үзэх

Иймд “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын төсөлтэй танилцаж 2017 оны 04 сарын 12-ны дотор багтаан саналаа ирүүлнэ үү.

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарди ордон 11 давхар 1001тоот

Хот төлөвлөлтийн хэлтэс

Утас: 324975

Манай зочид

1371831
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Түрүү сар
Нийт
187
638
2659
10452
13975
1371831