2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Эрүүл ажлын байр” зөвөлгөө сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Эрүүл ажлын байр” удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус /чихрийн шижин, зүрх судас, цусны даралт ихсэх өвчин зэрэг/

Дэлгэрэнгүй...

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган шинээр барьж буй төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явцтай танилцав

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 01-01/05, 2016 оны 01-01/08, 2017 оны 02-01/03 дугаар шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 232 барилгын ашиглалтыг хориглосон бөгөөд нийслэлийн Засаг даргын 10 удаагийн захирамжаар нийслэлийн 6 дүүргийн 131 барилгыг дахин барилгажуулах тухай шийдвэр гарсан.

Дэлгэрэнгүй...

ШУТИС-ийн оюутнууд Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа

ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн 3 дугаар курсын оюутнуудад “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” баримт бичигт тусгасан 47 нэгж хорооллын төлөвлөлт, орон сууцны бүсчлэлийн талаар танилцуулав.

Дэлгэрэнгүй...

АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫГ БУУЛГАН ШИНЭЭР БАРИХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон орон сууцны барилгын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна.

Дэлгэрэнгүй...

Улаанбаатар хотод шинээр 2 гудамжийг нэршүүллээ

Монгол улсын Хаягжуулалтын тухай хууль, Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоол “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам” зэргийг үндэслэн Улаанбаатар хотын гудамж, зам талбайг нэршүүлэх асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар хэлэлцэн баталдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 22 өдрийн 106 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Удирдлагын академийн их сургуулийн хойд уулзвараас зүүн тийш Их монгол улсын гудамж хүртэл 1,4км авто замыг Удирдлагын академийн гудамж, Сэргээн засах клиникийн эмнэлгийн хойд талаас зүүн тийш хуучнаар Намын дээд сургуулийн багш нарын орон сууцны ар талаар Хүннү 2222 хороолол хүртэлх 0.2км авто замыг Г.Цэрэнчимэдийн гудамж гэж тус тус нэршүүллээ.

Дэлгэрэнгүй...

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/252, А/335 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар нийт албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулав

Захиргаа санхүүгийн хэлтсээс 2017 оны 06 дугаар сарын 09, 12-ний өдрүүдэд шинээр батлагдсан “Нийслэлийн байгууллагуудын хэмжээнд дагаж мөрдөх албан хэрэг хөтлөлтийн ажлын нийтлэг журам”,“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын талаар дотоод сургалтыг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...

Манай зочид

1373769
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Энэ сар
Түрүү сар
Нийт
97
920
1561
12390
13975
1373769